"Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ

2014-2015 оны хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.

09 дүгээр сарын 01-ний өглөө бүх их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийдэг.  Авто зам болон их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчинд замын түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл д хүндрэл учруулдаг. Сургууль цэцэрлэгийн ойр орчинд авто машины зогсоолын хүрэлцээ муу байдгаас иргэд явган хүний хайс хашлага, замын нэгдүгээр эгнээ, уулзвар гарц, зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ байршуулснаас бусад гудамж замуудад зохиомол түгжрэл саатал бий болдог. Мөн 6 настай хүүхдүүд сургуульд орсноор хичээлийн шинэ жил эхлэхээр зам тээврийн ослын тоо эрс өсдөг. Учир нь эцэг эхчүүд хүүхдээ эхний 7 хоног хичээл сургуульд нь хүргэж өгдөг боловч хүүхдээ бие даалгаж, харгалзах хүнгүйгээр хичээл сургуульд нь явуулдаг нь осолд өртөх нөхцөл байдлыг бий болгож байна.

Улсын хэмжээнд 2012-2013 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1218 бүртгэгдсэний дотор хүүхэд өртсөн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 6 пунктээр буюу 14.0 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 14 буюу 7.7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн 81.0 хувь буюу 30 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос болж амь насаа алдсан байхад нийслэлд 7 хүүхэд амь насаа алджээ.

2014 оны эхний 7 сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд Хүүхэд осолд өртөж бүртгэгдсэн байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан талаар

Нийслэлийн хэмжээнд

Бүртгэгдсэн бүх осол

Нас барсан

Гэмтсэн

2013.7

2014.7

Өссөн буурсан

2013.7

2014.7

Өссөн буурсан

2013.7

2014.7

Өссөн буурсан

Нийт тоо

634

593

-6.5

3

4

2.5 дахь

664

595

-10.4

Тухайн сараар авч үзвэл

Нийт тоо

107

78

-27.1

0

0

 

111

78

-29.7

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад өртдөг байна. Энэ маршрутаар явахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр өөрсдийн замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг хэдий ч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байна.

Нас баралтыг авч үзвэл:

Бүртгэгдсэн хэрэг,осол

Хэрэгт өртсөн хүүхэд

Нас барсан хүүхэд

Нас барсан хүүхэд хүйс

Насны байдал

Хэрэгт өртсөн

Эр

эм

0-7

8-14

явган

зорчигч

593

599

4

2

2

3

1

2

2

 Гэмтсэн байдал

Гэмтсэн хүүхэд тоо

хүйсээр

Насны байдал

Хэрэгт өртсөн

Эр

эм

0-7

8-14

15-18

явган

зорчигч

дугуй

бусад

595

358

237

251

276

68

484

107

4

0

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийн үзүүлэлтээс харахад нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртсөн байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртсөн үзүүлэлт гарч байна. Орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан явдал их байгаа нь орон нутгийн замд хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай. Нийслэлд осолд өртөгч хүүхдүүд нь ихэвчлэн явганаар хөдөлгөөнд оролцогч хүүхдүүд байгаа тул цэцэрлэг, сургуульд бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг, боловсрол олгох, замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадал хэвшүүлэх явдал чухал юм.

Их дээд сургуулийн оюутан залуучуудын хувьд хичээл эхэлсэн, танилцсаны баяр гэж хамт олон  найз нөхөдөөрөө архидан согтуурах явдал их байдаг. Үүнтэй холбоотойгоор согтуугаар осолд орох, тээврийн хэрэгсэл жолоодох,  замын зорчих хэсгээр олноороо  явдаг нь жолооч нарт хүндрэл бий болох, осол хэрэг ихээр гарах шалтгаан болж байна.

Нийслэлийн Замын цагдаагийн газраас хэрэгжүүлж буй ажил

  1. Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд “Замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох вэ” сургалт, ухуулга яриаг тогтмол явуулдаг.
  2. Хүүхдийн насны онцлогт тохирсон уралдаан тэмцээнүүдийг явуулдаг. Тухайлбал “Замын хөдөлгөөний цагаан толгой”,” Ногоон гэрэл цагаан шугам”, “ Гэрэлт бөмбөлөг”, нийслэлийн ногоон бүсэд байрлах зуслангийн хүүхдэд “Аюулгүй замын хөдөлгөөн” сэдэвт тэмцээн уралдаан
  3. “Dream box” телевизтэй хамтран хүүхдийн “Сайн жолооч “ нэвтрүүлгийг бэлтгэн гаргаж байна.
  4. НБГ, НЗЦГ-ын даргын 148\90 тоот тушаалаар тухайн сургуулийн нийгмийн ажилтан, багш нарыг хичээл эхлэх болон тарах цагуудад сургуулийн ойролцоох авто зам дээр ажиллуулах, энэ жилээс мөн Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвтэй хамтран 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлээгүй иргэдийг мөн ажиллуулдаг болсон.
  5. ММССан, ЭМЯ-тай хамтран хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан сургалтын гарын авлага DVD, ном зурагт хуудсыг гаргасан.
  6. Монгол даатгал ХХК-тай хамтран 1-5 дугаар ангийн сурагчдын цүнхэнд цацаруулагч байршуулсан.
  7. ЕБС-уудыг хүүхдийг автобусаар тээвэрлэх талаар санал оруулж шиийдвэрлүүлсэн.
  8. Холбогдох байгууллагуудтай хамтран сургууль орчмын стандартыг батлуулсан.

Цаашид хийх ажлын талаар

  1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн программд  “Замын хөдөлгөөний дүрмийг” сонгон суралцах хичээлд тусгаж өгсөн байдаг боловч энэ хичээл нь тогтмол ордоггүй иймд сургуулийн насны хүүхдийн насны онцлогт тохирсон Замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг хүүхдүүдэд  судлуулах.
  2. ЕБС-ийн автобусыг дэлгэцтэй болгож гэр, сургууль гэр маршрутанд явах хугацаандаа замын хөдөлгөөний дүрмийн талаар болон аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаарх сургалтыг видео хичээлийг үздэг болгох \ өнгөрсөн оны 5 сараас ЕБС-ийн 7 сургуульд туршилтаар явуулсан \
  3. “Шүгэлхүүгийн аялал” комикс номыг  хүүхдэд зориулан хийж байгаа.
  4. ЕБС, Цэцэрлэгийн ойролцоо авто замын тэмдэг тэмдэглэлийг 8 сарын 20-ны дотор хийж гүйцэтгүүлэхээр холбогдох аж ахуй нэгж байгууллагад албан мэдэгдэл шаардлага хүргүүлсэн.
  5. Дүүргүүдийн ГХУЗАЗЗөвлөлд хүүхдэд зориулсан “Мини замын хөдөлгөөний хотхон” байгуулах талаар санал тавьсан.
  6. Хичээлийн шинэ жилийг угтаж  ЕБС, цэцэрлэгийн ойролцоох зам, явган хүнд зориулсан замын тэмдэг тэмдэглэлийг 8 дугаар сарын 20-ны дотор хийж гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагуудад албан мэдэгдэл шаардлага хүргүүлсэн байгаа. Гэрэлтүүлэг, авто замын эвдрэлийг засуулах, ЕБС, цэцэрлэгийн ойролцоо явган хүний зам дээр барьсан хашаа, хайс хашлагыг буулгах ажлыг эхлүүлж байна.
  7. Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлж хэрхэн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар байнга зааж зөвлөдөг, тээврийн хэрэгслээр хүүхдийг аюулгүй тээвэрлэхийн тулд хамгаалах суудал, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж болно.


НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.