Энэ хичээлийн жилд 127 сурагчийн автобус 4609 хүүхдэд үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 48 сургуулийн 127 автобус 4609 сурагчдад үйлчлэхээр болжээ. Эдгээрээс 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 7 дүүргийн төрийн өмчийн 24 сургууль, төрийн бус өмчийн 8 сургуулийн 74 автобус сурагчдад үйлчилнэ. Харин бусад сургууль 9 дүгээр сарын 15-н гэхэд сурагчдын автобусны үйлчилгээг жигдрүүлэхээр төлөвлөжээ. Сурагчдын автобус нь тусгай стандарттай байдаг. Уг стандартын дагуу сурагчдын автобусуудад 08 дугаар сарын 27-ны өдөр техникийн үзлэг хийнэ. Энэ хичээлийн жилээс сурагчдын автобусны жолооч нар гэрэл цацруулагчтай, нэг загварын хантааз өмсөхөөр болсон байна. Мөн Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран автобусуудад дэлгэц байрлуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгааг хийхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (666)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.