Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн 1, 2-р хэлтэст машин, мотоцикль, гар станц хүлээлгэн өглөө

Цагдаагийн албаны шинэ хуулиар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдөө оролцож, хяналт тавьж үнэлэлт өгч, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд иргэд нутгийн захиргааны байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах таатай нөхцөл бүрдсэн.

БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цагдаагийн хоёр хэлтэст энэ жилийн хөрөнгө оруулалтаар хоёр автомашин, есөн мотоцикль, 40 ширхэг богино долгионы гар станц, хоёр ширхэг суурин станцыг худалдан авах ажиллагааны журмын дагуу авч, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Хулгайн болон бусад хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн жилийн хувьд дүүргийн зургаан хорооны нийтийн эзэмшлийн талбайг бүрэн камержуулж, цагдаагийн хяналтанд оруулан эдгээр хороодын орон сууцнуудын хаалгыг нууц дугаартай цоожтой хаалгаар бүрэн сольжээ. Харин энэ онд гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлэгтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд гудамж талбайд 963 ширхэг гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (785)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.