Замын цагдаагийн газрын 2013 оны санхүүгийн үйл ажиллагааны товч тайлан

2013 онд төсвийн санхүүжилт 5189220,8 мянган төгрөг боловч төсвийн орлого бүрдэхгүй байгаагаас шалтгаалан зарим зардлыг татаж, 5065366,2 мянган төгрөгийн санхүүжилт олгосон. Батлагдсан төсвийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөв хөрөнгийн аюулгүй байдлыг хангах зарцуулж сар бүр төсвийн гүйцэтгэл ийн мэдээ, улирал бүр санхүүгийн тайлан тэнцлийг хуулийн хугацаанд нь гарган Цагдаагийн ерөнхий газар хүргүүлж ажилласан.

Үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны орлого 400000,0 мянган төгрөг оруулахаас 198694,6 мянган төгрөг орлого орж, өөрийн орлогын төлөвлөгөө 201305,4 мянган төгрөг буюу 50,3 хувиар тасарсан.

Орон нутгийн төсөвт торгуулийн хуудас, шийтэгвэрийн орлогоор 2530000,0 мянган төгрөг оруулахаас 2053930,0 мянган төгрөг оруулж 18,8 хувиар төвлөрсөн, жолоочийн үнэмлэхийн орлогоор улсын төсөвт 1875000,0 мянган төгрөг оруулахаас 1469030,0 мянган төгрөг оруулж 21,6 хувиар тасарч, төлөвлөгөөг биелүүлж чадахгүй байна.

2013 оны төсвийн тодотголд оруулахаар түлж шатахуун болон бичиг хэрэг, багаж хэрэгслийн зардал хүрэлцэхгүй байгаа шалтгаан болон алба хаагч нарын хортой нөхцөлийн нэмэгдлийн тооцоо судалгааг гарган Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн.

2014 оны төсвийн саналыг хүргүүлж, орлогын төлөвлөгөө жил бүр биелэгдэхгүй байгаагаас оны эцэст учирдаг хүндрэлийг болиулах, үндэслэлтэй өгөх тухай асуудлыг сүүлийн 5 жилийн байдлаар тооцоо судалгааг гарган Хууль зүйн яам, Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газарт тус тус танилцуулсан.

2013 онд урсгал зардалд нийт 5212078,5 мянган төгрөг зарцуулснаас цалинд 3804167,1 мянган төгрөг, ажил олгогчоос төлөх даатгалын шимтгэлд 71046,8 мянган төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 1336864,6 мянган төгрөг зарцуулжээ.

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу 120 алба хаагчийг авч ажиллуулан цалинд 1 тэрбум, ажил олгогчоос төлөх шимтгэлд 20,3 сая, дүрэмт хувцасны зардалд 76,9 сая, техник хэрэгсэл авахад 70,8 сая төгрөгийг тус тус зарцуулсан. 288 усны гутал, 290 зөөврийн түмб, 18 каск малгайн хангалт хийв.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт хийж 35 автомашинаар хангав. Алба хаагчдын албан хэрэгцээнд зориулан компьютер, сейф, согтуурал хэмжих багаж зэрэг хөрөнгийн зардалд 250890,9 мянган, бичиг хэрэг 7405,4 мянган, аж ахуйн болон засвар, бусад 40044,7 мянган, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад гэрэл цахилгаанд 30748,9 мянган, цэвэр бохир ус 3148,6 мянган, түлш халаалтын зардалд 25918,0 мянган төгрөг тус тус зарцуулаад байна.

Жолоочийн үнэмлэх хэвлэх материалд 386330,0 мянган төгрөгийг ХЗЯамнаас нэмэлт санхүүжилтээр тусгуулан авч нийт 548798,2 мянган төгрөгийн материалаар үнэмлэх хэвлэн олгоод байна. Бусад байгууллагаас 152015,0 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт орж ирснийг Сангийн яаманд уламжлан эрх нээлгэн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад 130604,7 мянган, шагнал урамшуулалд 2490,0 мянган, тэмцээнд 4500,0 мянган, Ургац арга хэмжээ, шатахууны зардалд 14420,3 мянган төгрөг зарцуулсан. 68 алба хаагчдад утасны нэгж 463,0 мянган төгрөг, давхардсан тоогоор 1711 хүнд 307079,3 мянган төгрөгөөр цалингийн нэмэгдэл урамшуулалд олгожээ.

Тус газар нь 1994 онд ХЛТА ХХК-с 30ш суурин станц 100 ширхэг гар станц, 100 ширхэг гар станц авахаар гэрээ байгуулж 9960,0 төгрөгийн төлбөр хийгдсэн боловч авч чадаагүйн улмаас үүссэн авлагатай, Ди Эм Ай Ти ХХК-д жолоочийн үнэмлэх хэвлэх принтер, материалын үнэнд 227972,7 мянган төгрөгийн өртэй.

Сар шинийн баярыг тохиолдуулан 195 ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн 7298,0 мянган төгрөг, ахмад настан улсын начин Лхагваагийн хөрөг хивс 300,0 мянган төгрөгөөр хийлгэсэн болно.

Туслах аж ахуйн чиглэлээр Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах 8 га ногооны талбайн 4 га-д төмс тариалж, 24 тонн хурааж, алба хаагч нарт хямдралтай үнээр, 2012 оны үлдэгдэл 192 толгой мал байснаас 24 төл хүлээн авч бойжуулан, ахмад ажилтан, албад, хорогдлоор 33 хасагдан, газрын даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр 67 толгой малыг алба хаагчдад хямдралтай үнээр борлуулж 116 толгой мал тоолов.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (848)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.