Нийслэлийн Замын цагдаагийн зохицуулагч хүүхдийн амь аварлаа.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон рашаан сувилалд гэр бүлээрээ амарч байсан 12 настай Д.Энхжин охин энэ сарын 2-нд нууранд эрсдэх дөхжээ. Тэр үед Нийслэлийн Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулах 2-р тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Баяржаргал гэр бүлийн хамт амарч явахдаа эр зориг гарган нуураас охиныг аварсан байна.

Энэ талаар охины эмээ: “Охин маань нуурын эрэг дээр жижиг хөвөгчөөр хөвж байгаад салхинд туугдан нуурын гол руу орчихсон. Бид дэмий сандралдахаас өөр зүйл хийж чадаагүй байхад Г.Баяржаргал авхаалж самбаа гарган нуурын гол руу сэлж охиныг аварсан. Энэ хүүд насан туршдаа талархаж явах болно” гэв.

Цагдаагийн ахмад Г.Баяржаргалтай утсаар холбогдож энэ талаар тодруулахад, “Тухайн үед нилээд салхитай цуцсан байсан ч охиныг эрэг рүү хөвөгчтэй нь татаж гаргасан” гэлээ. Г.Баяржаргалын хувьд өмнө нь бас нэг хүний амийг гол усны аюулаас аварч байсан аж.

Эх сурвалж Зууны мэдээ сонин

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (590)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.