Хувьсгалчдын гудамжны замын ажил газар чөлөөлөлтөөс шалтгаалан удааширчээ

Нийслэлийн Авто замын газар нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, авто замын насжилт, эвдрэл гэмтлийг судлан Улаанбаатар хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хотын гол, замуудыг өргөтгөн шинэчилж, шинээр барьж ашиглалтад оруулан иргэд олон нийтийг аюулгүй тав тухтай зорчих нөхцөлөөр ханган ажиллаж байна. 2014 оны 5-р сараас эхлэн Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх 4,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Экспресс зам” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.  Энэхүү зам нь хуучин 7 м өргөн байсныг 14 м өргөн зорчих хэсэгтэй хоёр талдаа 2,5 м өргөн явган хүний замтай болгон өргөтгөн шинэчилж байна. Тухайн замын эхний 2,5 км асфальтбетон хучилтыг хийж наадмын өмнө нээсэн. Гэвч зарим нэг айл өрх газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас замын ажил удааширч, авто замын зарим хэсэгт өргөн нь 7 м болж нарийсаж байгаа тул иргэд, олон нийтийг тухайн замаар зорчихдоо болгоомжтой явахыг анхааруулж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (848)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.