"Улаанбаатар Марафон 2014" олон улсын тэмцээ, "Автомашингүй өдөр" амжилттай зохион байгуулагдлаа.

НЗЦГазар нь ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, НЭМГ зэрэг байгууллагуудтай хамтран 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатар Марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн, “Автомашингүй өдөр”-ийг 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07.00-18.00 цагийн хооронд Нийслэл хотод зохион байгууллаа.

Нийслэлийн Замын Цагдаагийн Газрын алба хаагчид “Улаанбаатар Марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн, “Автомашингүй өдөр”-ийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

“Улаанбаатар 2014 Марафон” гүйлтийн тэмцээнд НЦГ-ын газар, хэлтсийн 400 алба хаагчид амжилттай оролцлоо.

Тус газар  нь ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, НЭМГ-тай хамтран “Автомашингүй өдөр” өдөрлөгийг зохион байгуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх санамж бүхий 3 төрлийн 3000ш санамжийг иргэд олон нийтэд тараасан. 

МУЗНийгэмлэгийн залуучуудтай хамтран замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас барьсан явган жагсаалыг зохион байгуулж, 60 залуучууд оролцсон “Flash Mob” бүжгийг Чингисийн талбай, Төв шуудангийн уулзвар, МУБИС-ийн уулзвар, замууд дээр иргэд олон нийтэд бүжиглэж үзүүллээ.

НЭМТөвтэй хамтран Чингисийн талбай дээр хүүхэд, багачуудын дунд “Хүүхэд бидний нүдээр-Замын хөдөлгөөн“ сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Монголын залуучуудын холбоотой хамтран дугуйн парад зохион байгуулж, Монгол Улсын замын хөдөлгөөний төв цэг болох Төв шуудангийн уулзварт “Бидэнд дугуйн зам хэрэгтэй байна” гэсэн залуучуудын дуу хоолойг дугуйгаар “Зам” гэж бичин иргэд олон нийтэд хүргэлээ.

“Автомашингүй өдөр”-өөр ХАБ-ыг хангах туслах ажилтан 20 хүнийг гудамж замд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллууллаа.

Дээрх арга хэмжээний талаар 25 телевиз, интернэт сайтууд газар дээрээс нь сурвалжлага хийж, иргэдэд мэдээллийг хүргэсэн. Мөн “HD Монгол” телевиз өдрийн турш дээрх арга хэмжээний талаар газар дээрээс нь шууд дамжуулсан.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.