“Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн, Нийслэлийн “Автомашингүй өдөр” 6-р сарын 7-ны өдөр болно.

2014 оны 06 дугааар сарын 07-ны өдөр Нийслэл хотноо “Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана. Энэ жилийн тэмцээнд манай улсын тамирчдаас гадна ОХУ, Япон, БНХАУ, БНСУ-ын тамирчид, Монгол улсад суугаа элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцох юм. Гүйлтийн тэмцээнд оролцогчид нь Чингисийн  талбайгаас гараагаас эхэлж 1.5, 4.0, 5.0, 8.0, 21, 42 км-ийн зайд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Сансарын туннель, Сансарын туслах замаас урагш, Энхтайваны өргөн чөлөөгөөр гүйж Дуурь Бүжгийн Улсын Академик театрын баруун талд барианд орох юм. Гүйлтийн замын бүтэн тойргийн хэмжээ нь 7.7км байх ба Энхтайван Найрамдлын ордон, Прокурорын ерөнхий газар, Сансарын туннель, Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн урд байрлах тээврийн хэрэгслийн зогсоолын талбай зэрэг 4 газар эмнэлгийн тусламж үзүүлэх эмч нар байрлана.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн 06 дугаар сарын эхний 7 хоногийн “Бямба” гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон зохион байгуулж байхаар болсон.

Энэ жилээс тэмцээнийг НЗДТГ-аас санаачлан Нийслэлийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.

“Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээнийг тохиолдуулан Нийслэл хотод “Автомашингүй өдөр” үйл ажиллагааг 08:00 – 17:00 цагийн хооронд зохион байгуулах ба гүйлт явагдах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож, түүнээс гаднах замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Энэ өдөр иргэд тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохоос татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх нь зүйтэй.

Чингисийн талбай болон эдгээр хаагдсан замуудад аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан арга хэмжээ, тэмцээн уралдаан болох юм.

НИЙСЛЭЛ ХОТЫН ИРГЭД ЭЭ!

 “Улаанбаатар марафон” Олон улсын тэмцээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, тээврийн хэрэгслээс татгалзаж, өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.

 НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.