Богд уулын арын замын ажил 5-р сарын 30-нд эхлэнэ.

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа юм. Тус зам барилгын ажлын хүрээнд "ЭСТО" ХХК Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10 хүртэл 10 хоногийн турш хааж, хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэх ажлуудыг гүйцэтгэнэ. Дээрх 10 хоногийн хугацаанд тус 2.2 км авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх юм. Учир нь Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй байна. Иймд 10 хоногийн туршид Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас иргэдэд мэдэгдэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (843)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.