Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах түүнд авах арга хэмжээ

       Автын ослоор амь үрэгдсэн хүүхдүүдийн талаас илүү хувь нь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирсон нь судалгаагаар тогтоогджээ. Хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигчид зам тээврийн ослын үед хамгаалалтын бүсээ зүүсэн хүмүүсээс арав дахин илүү амь насаа алдах магадлалтай байдаг. Машины арын суудалд сууж явсан зорчигчид ч аюулгүйн бүс хэрэглээгүйн улмаас хүчтэй мөргөх, унаж бэртэх зэргээр осолд өртөх магадлалтай. Тиймээс бага насны хүүхдийг машин дотор авч явахдаа заавал харгалзах том хүнтэй явах, хамгаалалтын зориудын хэрэгсэл (суудал, бүс) хэрэглэх хэрэгтэй.
       Хүүхэд зорчигч яагаад эрсдэлтэй байдаг вэ?

  • Зориулалтын суудалд суудаггүй, эсвэл суудлаа буруу хэрэглэдэг
  • Тэд намхан учраас машинд сууж, бууж байгаа нь жолоочид харагддаггүй
  • Хөдөлгөөний үеэр жолоочийн анхаарлыг сарниулах зарим нэгэн үйлдэл хийдэг
  • Тэд юу хийж байгаагаа болон өөрийн үйлдлийн үр дагаврын талаар мэдээж мэддэггүй
  • Ихэнхдээ зориулалтын суудлыг зөв хэрэглэх, машинаас хэрхэн аюулгүй бууж, суух талаар ойлголт мэдлэггүй байдаг.

      Хүүхэд зорчигчийг эрсдэлээс хамгаалахад юу шаардлагатай вэ?

  • Тохирсон суудал, бүсийг зөв хэрэглэх
  • Машины арын суудалд суулгах
  • Машинаас бууж, суухдаа аюулгүй хаалгыг хэрэглэх. Аюулгүйн хаалганд хамгийн ойрхон нь арын суудал юм.
  • Жолоочийн анхаарлыг сарниулахгүй байхаар зохицуулах
  • Машинаас биеийн ямар нэгэн хэсгийг цухуйлгахгүй байх
  • Зогсоолд машин тавих үед том хүний хяналтан доор машинаас буух. Бага насны хүүхдийг урд суудалд суулгах нь хамгийн аюултай Бага насны хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Манайд хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух явдал түгээмэл байдаг нь маш буруу бөгөөд энэ нь хүүхдэдээ зориуд эрсдэл бүрдүүлж байгаа үйлдэл юм.

      Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулга.

  • Та хүүхдийн хамгаалалтын суудал хэрэглэснээр хайртай хүү, охиноо осол, гэмтлээс хамгаалж чадна.
  • Та бага насны хүүхдийг хамгаалалтын суудалд заавал суулгаж, даруулгыг зөв хийж заншаарай.
  • Та хүүхдэдээ тохирсон хамгаалалтын суудал, хамгаалалтын хантааз, суудлын хамгаалалтын бүс хэрэглээрэй. Хүүхдэд тохирсон зориулалтын суудлыг сонгох Гурваас доош насны хүүхдийг зориулалтын хүүхдийн суудалд суулгах буюу насанд хүрсэн хүн өвөр дээрээ авч явна. Гурваас дээш насны хүүхдэд том хүний хамгаалалтын бүс биш, харин хүүхдийн жин, өндөрт тохирсон зориулалтын суудалд суулгаж, хүүхдийн суудлын хамгаалалтын бүсийг хэрэглэж занших нь та бидний хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлнэ.

      Хүүхдийн нас, жингээс шалтгаалан дараах зориулалтын суудал, бүсийг хэрэглэнэ.

  • 9 кг хүртэл – Хүүхдийн зориулалтын хэвтээ суудал
  • 9-18 кг – Урагшаа болдог суудал
  • 14-26 кг - Мөрөвчтэй бүстэй суудал
  • 14-32 кг – Хүүхдийн бэхэлгээ
  • 32 кг-аас дээш – Насанд хүрэгчдийн аюулгүйн бүс

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (694)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.