Зарим хөшөө, баримлыг нүүлгэн шилжүүлнэ.

Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийн дагуу Жуулчны гудамжны авто замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөлт хийсэн. Энэ төлөвлөлттэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 3-р хороо Жуулчны гудамжид байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжны төгсгөл Гэсэр сүмийн уулзварт байрлуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэлээ. Үлдсэн 8 баримлуудыг шилжүүлэх хүртэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хариуцан өөрийн байгууллагын хашаанд байрлуулж хадгалах юм байна.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор орчны тохижилт, байр зүйн хувьд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг шилжүүлэх шаардлага гарсан байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш шилжүүлэн, суурийг бага зэрэг өндөрлөж байрлуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэнэ. Тиймээс Л.Энэбиш агсны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 метр орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар боллоо.

Эх сурвалж: Гудамж төсөл

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (694)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.