Төв замын автобусны буудлуудад өөрчлөлт орлоо

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг буруулах, Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зогсоолын давхцалыг арилгах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг нэгтгэж дундын зогсоолтой болголоо.  Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлдээ Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучин нэрээр ХААЯ-ны урд талбайд шинээр гаргасан автобусны буудалд зогсооно. Мөн Баруун 4 замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун чиглэлдээ тууш үйлчилдэг  хуучин зогсоолыг шинэчилсэн бол  Баруун 4 замаар 3,4 дүгээр хороолол руу Амарсанаагийн гудамжаар  эргэдэг чиглэлүүд “Армада” зочид буудлын баруун талд шинээр хийсэн автобусны зогсоолд зогсож иргэдэд үйлчилэхээр боллоо.Тиймээс 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дээрх зогсоолдуудад нийтийн тээвэр зогсон үйлчлэх болсныг  иргэд, үйлчлүүлэгч та бүхэнд анааруулж байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (542)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.