Цэцэг төвийн уулзвар дөрвөн замын уулзвар болно.

Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнүүлж буй “Гудамж” төсөл энэ онд нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төсөл, бэлтгэл ажлуудаа хийж байна. Эдгээрээс тун шинэлэг нэг санаачилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих ажил юм.


Энэхүү шинэ замыг барьснаар Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэнэ.
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд тээг болдог нэг хүчин зүйл нь төрийн болон хувийн эзэмшлийн томоохон объект, барилга байгууламжууд байдаг. Түүнчлэн өөрийн эзэмшлийн газар, объектоо нийтийн зориулалттай зам талбай болгож сайн дураараа чөлөөлж байсан тохиолдол бараг үгүй. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн цаг мөнгийг хэмнэх бүтээн байгуулалтын оновчтой шийдлүүд гарч, хувийн хэвшлээс эхлээд Төрийн тусгай хамгаалалттай байгууллагууд ч нийтийн эрх ашгийг хүндэтгэж, дэмжин ажилладаг болоод байна. Тухайлбал, өнгөрсөн онд МАК, Шунхлай, Капитал групп, Номин холдинг, “Тэс петролиум”, “Петровис” “Улаанбаатар хивс”, “Эрэл” ХХК, “Дархан Минж”, “Миний дэлгүүр” сүлжээ их дэлгүүр зэрэг олон арван байгууллага, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн газар, объектоо чөлөөлж, бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулсан. Энэ удаад ч “Гудамж” төслөөс гаргасан дээрх шинэ замын санаачилгыг Төрийн өндөрлөгүүд дэмжин ажиллахаа илэрхийлээд байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (671)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.