Чингисийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө гэх мэт замуудад нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчихоор боллоо

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай  НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2012 оны 8 сараас эхлэн Таван шараас  Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобус зорчдог болсон. Энэхүү шийдвэр гарснаар нийтийн тээврийн их багтаамжийн автобусны эргэлтийн хугацаа ойртож, 40-45 минут зорчдог байсан газарт 30-35 минутад зорчих боломжтой болсон гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна. Тиймээс нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах замуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга  2014 оны 5 дугаар сарын 16-нд А/395 дугаар захирамж гаргалаа. Ингэснээр энэ сарын 23-наас эхлэн Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын 4 замын уулзвараас Эрэлийн уулзвар хооронд, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун урд уулзвараас Их тойруугаар Доржийн гудамж Цайз захын уулзвар, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараас Самбуугийн гудамж Гэсэрийн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг зорчуулахаар боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (550)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.