Баянзүрх дүүргийн нутаг 16-р хороо, Дамбадаржаагийн станцын буудал

Баянзүрх дүүргийн нутаг 16-р хороо, Дамбадаржаагийн станцын буудлын орчим замд 2014 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд марк дугаар тодорхойгүй цагаан өнгийн суудлын автомашины жолооч нь ертөнцийн зүгээр хойноос урагшаа явж байхдаа зүүнээс баруун зүгрүү зам хөндлөн гарч явсан явган зорчигч 40 настай эрэгтэй Б-г мөргөж биед гэмтэл учруулан машиндаа суулган авч яваад БГД-ийн ГССҮТөвийн хашаанд оруулан хаяж явсаны улмаас иргэн Б нь нас барсан байх тул тухай осол хэргийн талаар харсан үзсэн хүн НЦГ-ын 93030002 94495811 дугаарын утсанд болон ЦЕГ-ын 102 дугаарын утсанд мэдэгдэнэ үү. Ач холбогдол бүхий мэдээллийг худалдаж авна. Нууцлалыг чанд хадгална.

Жич: Тухай бичлэг дээр харагдаж буй цагаан өнгийн суудлын автомашин болон жолоочийн дүрсийг шүүх шинжилгээний хүрээлэнгийн лабораторд сайжруулж байгаа бөгөөд тухай осол хэргийг үйлдсэн жолооч гэм буруугаа хүлээн цагдаагийн байгууллагад сайн дураараа ирсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал үүсэнэ..

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (785)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.