ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

         Хууль зүй дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 4.1.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2\08 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\67, А\769 дугаартай захирамжийг үндэслэн Нийслэл хотын хэмжээнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын хөдөлгөөнд саад учруулсан, хориглосон газар зогссон тээврийн хэрэгслийг зөөвөрлөн тусгай талбай, тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд  байрлуулах арга хэмжээ явагдаж байна.

        Нийтийн эзэмшлийн зам, зорчих хэсгийн болон хориглосон тэмдэг, тэмдэглэлтэй газарт замын хөдөлгөөний дүрэм зөрчин зогссон, төрийн хамгаалалт, баяр ёслолын арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнд саад учруулсан, зам тээврийн ослын улмаас хөдлөх боломжгүй болсон, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн журманд заасны дагуу Нийслэлийн Замын Цагдаагийн Газар нь 6 байгууллагатай гэрээ байгуулан зөөвөрлөн ажиллаж байна.

       Зам Тээвэр, Аялал Жуулчлалын сайдын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 136 тоот тушаалыг үндэслэн Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн дарга “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамж тогтоох тухай”  А\21 тоот тушаалыг 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан. Дээрх тушаалыг үндэслэн автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч 900сс-2500сс багтаамжтай бол 70 000 төгрөг, 2500-3900сс багтаамжтай бол 75 000 төгрөг, 3900-аас дээш бол 80 000 төгрөг байхаар тогтоосон байдаг.

        Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зогссон тээврийн хэрэгслийг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн ачигч автомашин зөөж шилжүүлсэн бол ачилтын төлбөрийг Нийслэлийн Төрийн сангийн дансанд, харин гэрээгээр ажилладаг бусад байгууллагын автомашины зөөвөрлөсөн төлбөр тухайн байгууллагынхаа дансанд төвлөрдөг болно.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ
АЧИЖ ЗӨӨВӨРЛӨДӨГ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН ХУВААРИЙГ
ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (604)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.