/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / САР БҮР “ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ”-ИЙГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА

САР БҮР “ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ”-ИЙГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА

Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдын албандаа хандах хандлага, сахилга ёс зүйг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй үйл ажиллагаануудын нэг нь сар бүр “Чадварлаг алба хаагч”-ийг шалгаруулж, урамшуулж буй үйл ажиллагаа билээ.

Тус албаны харьяа 16 газар, хэлтсийн шалгарсан алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгаж жагсаалын үзлэг хийж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын талаар мэдлэгийг шалгаж ажлын хэсгийн гишүүд үндсэн таван төрлийн шалгуур үзүүлэлт буюу алба хаагчдын гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт, бие даан суралцсан байдал, сахилга, хариуцлага, харилцаа, хувцаслалт, биеэ авч явах байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан шинэ санал, санаачлагад үнэлгээ өгч шалгарууллаа.

 

Үзүүлэлтүүдийн нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Тэгшжаргал нь Тээврийн цагдаагийн албаны гуравдугаар сарын “Чадварлаг алба хаагч”-аар шалгарч цалингийн тодорхой хувиар урамшуулж, “Батламж” олголоо.

Тэрээр тухайн сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 23 зөрчлийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэн, бусад төрлийн 8 зөрчил, эрэн сурвалжлагдаж байсан 5 иргэнийг илрүүлж, ажиллах хугацаандаа сахилга, харилцааны ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй бусад алба хаагчдаа манлайлан ажиллажээ.

Сар бүр уг үйл ажиллагааг зохион байгуулснаар алба хаагчдын албандаа хандах хандлага, шинэ санал санаачлага, сахилга, хариуцлага нэмэгдэж, бусад алба хаагчдадаа үлгэр дуурайл үзүүлж байгаа нь сайшаалтай байна.

Статистик мэдээ
  • 2019 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ