/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ХАЙРГА, ШОРОО, ЗУУРМАГ, УС АСГАХЫГ ХОРИГЛОНО

ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ХАЙРГА, ШОРОО, ЗУУРМАГ, УС АСГАХЫГ ХОРИГЛОНО

Ачаа тээвэрлэсэн жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгана.

Хэрэв дараах шаардлагыг хангаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Үүнд:

а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй;
б/ жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй;
в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй;
г/ тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл болон гараар өгөх дохио, улсын бүртгэлийн дугаар, таних тэмдгийг халхлахгүй;
д/ их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй.

Хэрвээ төв замын зөвшөөрөлгүй, эсхүл маршрут зөрчсөн, эсхүл зориулалтын бүтээлэггүй, цацруулагчгүй, тосгуургүй, замын зорчих хэсэгт хайрга, шороо, зуурмаг, ус асгасан ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол Зөрчлийн тухайн хуулийн 14.7.15 дах хэсэгт заасны дагуу хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Статистик мэдээ
  • 2019 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ