/ / АЛБА ХААГЧИД ГЭР БҮЛИЙН ХАМТ НЭГ ӨДРИЙГ ЭРҮҮЛ АГААРТ ИДЭВХИТЭЙ ӨНГӨРҮҮЛЛЭЭ

АЛБА ХААГЧИД ГЭР БҮЛИЙН ХАМТ НЭГ ӨДРИЙГ ЭРҮҮЛ АГААРТ ИДЭВХИТЭЙ ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээндТээврийн цагдаагийн албаны харьяа нэгжийн алба хаагч, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, өвлийн спорт, амралт, чөлөөт, цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 16-ний өдөр Монгол улсын батлан хамгаалах яамны харъяа “Энхийн төлөө” цогцолбор амралтын газарт “Мөнгөн өвөл” цасны баярыг зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний үеэр “Цасны сумо”, “Олс таталт” зэрэг тэмцээнүүдийг харьяа газар, хэлтэс, албадын дунд зохион байгуулсан бөгөөд нийт 16 баг болж өрсөлдлөө.

Тэмцээний “Цасны сумо” бөхийн “Эрэгтэй” төрөлд 1-р байрыг ХУД дэх Замын цагдаагийн хэлтэс, 2-р байрыг БГД дэх Замын цагдаагийн хэлтэс, 3-р байрыг Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, “Эмэгтэй” төрөлд 1-р байрыг СБД дэх Замын цагдаагийн хэлтэс, 2-р байрыг БГД дэх Замын цагдаагийн хэлтэс,  3-р байрыг Төмөр зам дахь цагдаагийн газрын баг тус тус эзэлсэн.

“Олс таталт”-ийн тэмцээний тэргүүн байрыг Төмөр зам дахь цагдаагийн газар, 2-р байрыг Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, 3-р байрыг БГД дэх Замын цагдаагийн хэлтсийн баг тус тус эзэлжээ.

Тус арга хэмжээнд нийт 386 алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүд оролцож богино хэмжээний урлагийн тоглолт, дасгал /гимнастик/ хийх, хөгжөөнт тоглоомууд зохион байгуулах зэргээр нэг өдрийг эрүүл агаарт идэвхитэй өнгөрүүллээ.  

 

Статистик мэдээ
  • 2019 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ