/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ЭНЭ САРЫН "ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ" ШАЛГАРЛАА

ЭНЭ САРЫН "ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ" ШАЛГАРЛАА

Алба хаагчдын ажил албанд хандах хандлага, шинэ санал, санаачилгыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор тус албанаас сар бүр “Чадварлаг алба хаагч”-ийг шалгаруулж өргөмжлөл, цалингийн тодорхой хувиар шагнаж урамшуулж байна.

Ийнхүү 2019 оны 01 дүгээр сард хамт олноо манлайлан ажилласан Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнх-Амгаланг онцлон Тээврийн цагдаагийн албаны “Чадварлаг алба хаагч”-р шалгарууллаа.

Алба хаагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг нийт 7 үзүүлэлтээр дүгнэж байгаа бөгөөд тэрээр сарын хугацаанд үүрэг гүйцэтгэхдээ цагдаагийн нийтлэг үүргийн дагуу 3 зөрчил, эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг илрүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний зохиомол түгжрэл саатлыг бууруулах зорилгоор шинэ саналыг дэвшүүлж хэрэгжүүлэн, алба болон хэлтсээс зохион байгуулсан хичээл, сургалт, хурал, зөвлөгөөнд бүрэн хамрагдаж хичээл зүтгэл гарган, сахилга, ёс зүйн зөрчил дутагдалгүй ажиллажээ.

Бусдыгаа манлайлж шилдгээр шалгарсан алба хаагчдаа баяр хүргэе.

Статистик мэдээ
  • 2019 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ