/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / БАЯРЫН ӨДРҮҮДЭД ИРГЭДИЙГ АЮУЛГҮЙ, ТҮРГЭН ШУУРХАЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ИРГЭДИЙГ АЮУЛГҮЙ, ТҮРГЭН ШУУРХАЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замыг хяналтандаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэсэн ба эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжиллээ.

2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 582 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 436 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас нийслэлд ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 18 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ.

Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 3 бүртгэдсэн, хүүхдийн амь нас хохирсон осол бүртгэгдээгүй, 3 хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурчээ.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгааныг үзвэл харгалзах хүнгүйгээр явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртөх нь дийлэнх хувийг эзэлсэн байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3 бүртгэгдсэн ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 50 жолоочийг илрүүлэн хариуцлага тооцож ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 13, мөргөлдөх хэлбэрээр 20, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Дээрх бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 1 дахин өссөн бол гэмтсэн хүүхэд 50 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн нийслэл хотын хэмжээнд төдийгүй улсын болон орон нутгийн замд байнгын хяналт тавьж ажилласаны дүнд орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй тайван шинэ оноо угтлаа.   

 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ