Байгалийн чулуун хучилттай замууд ашиглалтад орж эхэллээ

Монголд анх удаа байгалийн чулуун хучилттай авто замууд барьж байгаа бөгөөд нийслэлийн замын сангийн 2 тэрбум 205 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 9 байршилд 1.83 км авто зам барих юм. Одоогийн байдлаар Гандангийн баруун хаалганаас баруун тийш явах зам, Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу Бишрэлт зочид буудлын урдуурх зам, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбох зам буюу 11-р хорооллын урдуур АНУ-ын ЭСЯ-ны зүүн талын зам хүртэлх авто замуудыг барьж нээгээд байна. БГД, 2-р хороо, Замчдын гудамжнаас вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэл, БГД, 4-р хороо, Замчдын гудамжнаас вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэл, БЗД, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөөг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох, СБД, 1-р хороо, Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэл, СБД, 7-р хороо, Бага тойрууг МУИС-ийн арын гудамжтай холбох, ЧД, 1-р хороо, Жигжиджавын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох замуудыг энэ онд барьж гүйцэтгэнэ. 

Байгалийн чулуу хучилттай авто зам нь чанарын хувьд эдэлгээ удаантай, хороолол доторх замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, борооны усыг шингээж нэвчүүлэх, шугам сүлжээний шинэчлэлтийг зам эвдэхгүйгээр хийх ач холбогдолтой бөгөөд хүйтэн сэрүүн улиралд ч барих боломжтой юм. Явган хүний замыг байгалийн чулуугаар хийж байсан туршлагатай бөгөөд чулуу үйлдвэрлэгч үндэсний компаниудаа ийнхүү дэмжиж байна гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (591)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.