/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / МАРГААШ ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

МАРГААШ ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

Тээврийн цагдаагийн албанаас 2018.10.31-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд албаны төв байрандаа “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах гэж байна. Нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд чиглэсэн олон үйлчилгээ, мэдээ, мэдээллийг нэг дороос хүргэх юм. 

Тухайлбал ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн явуулын оношилгоо хийх, тээврийн хэрэгслийн лавлагаа олгох болон мэргэшсэн жолоочийн шалгалт, үнэмлэхний талаар мэдээлэл хүргэх, Албан журмын даатгагчдын холбооноос үзүүлдэг зарим үйлчилгээ үзүүлэх мөн бэлэн бус торгуулийн талаар лавлагаа, мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдана. 

Түүнчлэн иргэдэд Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын талаар сургалт явуулах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хэрэгтэй үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дор хүлээн авахыг урьж байна.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ