/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 10 ДУГААР САРЫН “ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ”-ААР ЦАГДААГИЙН АХМАД Б.АМАРСАНАА ШАЛГАРЛАА

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 10 ДУГААР САРЫН “ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ”-ААР ЦАГДААГИЙН АХМАД Б.АМАРСАНАА ШАЛГАРЛАА

Тус албанаас сар бүр бусдыгаа хошуучлан, үр бүтээлтэй ажилласан алба хаагчыг шалгаруулж, урамшуулж байгаа билээ.

Үүний дагуу 10 дугаар сард зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор идэвхи санаачлага гарган ажилласан Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Амарсанааг “Чадварлаг алба хаагч”-аар шалгарууллаа.

Тэрээр сарын байдлаар ажиллах хугацаандаа дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтарч зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд, жолооч нарт мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор Чингэлтэйн замд анхааруулах самбар 2 ширхэгийг, ерөнхий боловсролын 140 дүгээр сургууль, 222 дугаар цэцэрлэг, 242 дугаар цэцэрлэг, 103 дугаар цэцэрлэгүүдийн ойр орчмыг аюулгүй бүс болгох зорилгоор шаардалгатай тэмдэг тэмдэглэл, хайс хашлага, хурд сааруулагч зэргийг байруулж ажиллаж байна.

Алба хаагчдаа цаашдын ажилд нь их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ