/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ” ЦАГДААГИЙН АХМАД Д.ЭНХБАЯР

ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ” ЦАГДААГИЙН АХМАД Д.ЭНХБАЯР

Өргөсөн тангарагаа чин шударгаар биелүүлж, албандаа үр бүтээл гаргаж ажиллаж байгаа Замын хөдөлгөөн зохицуулах хэлстийн гэрлэн дохионы зохицуулалт хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Энхбаяр-г Тээврийн цагдаагийн албаны энэ долоо хоногийн “Тэргүүний алба хаагч”-аар нэрлэлээ.

Д.Энхбаяр нь замын хөдөлгөөнд саад болж байгаа зам тээврийн осол, хэрэг, гэмтэл саадыг арилгах талаар шуурхай арга хэмжээ авч зам чөлөөлөх, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа автомашиныг баримтжуулан холбогдох постуудад мэдээлэх арга хэмжээ авах, гудамж замын хөдөлгөөнд теле камераар хяналт тавин, замын хөдөлгөөнийг гэрлэн дохио болон уулзвар дээр ажиллаж буй постуудтай хамтран хөдөлгөөн зохицуулалтын үүрэг чиглэлтэй ажиллаж байна.

Тухайлбал Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт бичигдсэн зам тээврийн осол, хэрэг 5760, замын зорчих хэсэг дээр хөдөлгөөнд саад учруулсан 1540 саад, нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 1680 гарч замын хөдөлгөөнд саад учруулсныг харьяа дүүргийн замын пост, эргүүлд мэдээлж зам чөлөөлүүлэх арга хэмжээ авахуулж ажиллаж байна.

Алба хаагчынхаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ