/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 39 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АВТО ЗАМ, ОРЧНЫГ ТОХИЖУУЛЖ БАЙНА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 39 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АВТО ЗАМ, ОРЧНЫГ ТОХИЖУУЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Үйсийн зам ХХК хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн орчимд байрлах авто замын зорчих хэсэгт "Сургууль орчмын бүс-Техникийн ерөнхий шаардлага" стандартад нийцүүлэн явган хүний гарц, тэмдэг тэмдэглэл, хурд сааруулагч болон анхааруулах самбар байрлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас сургуулийн орчин дахь хүүхдийн тоглоомын талбайг тохижуулж, явган хүний зам талбай, хайс хашлага зэргийг байрлуулжээ.

 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ