/ / "ОРОН НУТГИЙН ЗАМ- ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" АЯНЫ ҮР ДҮНД ОСОЛ ХЭРЭГ 20 ГАРУЙ ХУВИАР БУУРСАН

"ОРОН НУТГИЙН ЗАМ- ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" АЯНЫ ҮР ДҮНД ОСОЛ ХЭРЭГ 20 ГАРУЙ ХУВИАР БУУРСАН

Цагдаагийн байгууллага дүн шинжилгээ, судалгаанд үндэслэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа явуулдаг.

2017, 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 60 хувь, хүний амь нас хохирсон хэргийн 75 хувь, гэмтэж, бэртсэн хүний 50 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн.

Ийм учраас Цагдаагийн байгууллага МУ-д ГХУСАЗЗ, НҮБ-ын Хүүхдийн сан, нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтран “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас эхлэн 4 сарын хугацаатай зохион байгууллаа.

Аянд цагдаагийн бүх анги, байгууллагуудаас алба хаагчдыг татан оролцуулсан нийт 500-аад алба хаагч, орон нутгийн авто замын 150 хар цэгүүдэд 58 автомашин болон бусад техник хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт болон суурин хэлбэрээр үүрэг гүйцэтгэлээ.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 аймгийг сүүлийн үеийн дэвшилтэт технологийн хурд хэмжигч багажаар хангаж, Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолд заасны дагуу 150 км тутамд 1 байнгын хяналтын пост байна гэсний дагуу 40 цэгт пост байгуулах шаардлагатайгаас энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 аймагт 27 байнгын хяналтын пост шинээр байгуулан ашиглалтад оруулж, цагдаа болон АТҮТ, Мэргэжилийн хяналт, Онцгой байдлын анхан шатны үйлчилгээг хүлээн авч болох нөхцлөөр ханган 24 цагаар ажиллуулж байна.

Байнгын пост байгуулагдсанаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хяналт сайжирч, хил залгаа аймаг, сумд хоорондын цагдаагийн алба хаагчидтай замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар тасралтгүй, харилцан мэдээлэл солилцож, гэмт хэрэг ирлүүлэн, таслан зогсоох үйл ажиллагаа түргэн шуурхай явагдах чухал ач холбогдолтой.

Манай орон нутгийн захиргааны байгууллагуудаас тус албатай хамтран байнгын постод шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн тоноглож, алба хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлж өгсөн.

Энэ хугацаанд эрсдэл бүхий авто замын зорчих хэсгүүдэд нийт 64 ширхэг цацруулагч бүхий сэрэмжлүүлэх самбар, иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт 100,000 орчим сэрэмжлүүлэг, гарын авлагыг тараасан байна.

Хяналт шалгалтын явцад 162247 зөрчил илэрсэн үүнээс:

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  3875 зөрчил,

-Цагдаагийн нийтлэг үүргээр 424 зөрчил

-Црэн сурвалжлагдсан 109 хүн,

-Цагдаагийн байгууллагаас зарлагдсан 155 тээврийн хэрэгслийг тус тус илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас бусад байгууллагатай хамтран зохион байгуулсан хяналт шалгалтын үр дүнд Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг - 18,3 хувиар, амь нас нь хохирсон хүн -24 хувиар, гэмтсэн хүн -9.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ