/ / ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА БОЛОН “СҮҮ” ХК ХАМТРАН “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АЯНЫГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА БОЛОН “СҮҮ” ХК ХАМТРАН “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АЯНЫГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хүүхдэд Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Сүү” ХК-аас санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” сэдвээр сургалт орохоос гадна хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлсийн талаар зөвлөмж бүхий номны хавчуурга, “Мөрөөдлийн” зайрмаг бэлэглэж байгаа юм.

Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жолооч, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж гарц гарамтай хэсгээр хөтөлж зам хөндлөн гарч байгаа, хүүхдийг зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэн тээвэрлэж байгаа эцэг, эх жолоочийг урамшуулан  “Сайн жолооч” уриалгыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэх зэргээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байна.  

Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн бяцхан багачууддаа мэдлэг олгож, баярлуулсан ба уг аян 9 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд үргэлжилнэ.   

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ