/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАХ, АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛАХ” СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАХ, АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛАХ” СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны захиалгаар “Сургагч багш нарын давтан сургалт”  сэдэвт мэргэшүүлэх сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 9 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтанд Тээврийн цагдаагийн албаны нийт 27 сургагч багш хамрагдаж, “Гэрчилгээ”-гээ гардан авлаа.

Сургалтын гол зорилго нь Замын хөдөлгөөний дүрмийг нэг мөр, зөв ойлгож хэрэгжүүлэхэд анхаарч, сургалт сурталчилгаа хийх, дүрмийн хичээлийг заах арга тактикийн цогц мэдлэгтэй болгох бөгөөд алба хаагчид нийт 30 орчим сэдвээр сургалтад хамрагдсан юм.

 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ