/ / ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран дүүргийн хэмжээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид дүүргийн 13 дугаар хороо Офицероос Баянзүрхийн товчоо, Хонхор чиглэлд хяналт шалгалт хийж ажиллаж байна. Хяналт шалгалтын үеэр зөрчилтэй жолооч нарт хуулийн дагуу хариуцлага тооцох, сануулах, хууль тайлбарлах зэрэг арга хэмжээ авч, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг уриаллаа.

Түүнчлэн дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сурагчдад Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулсан брошурыг үзүүлж, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ