/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРОХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРОХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА

Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ихсэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол эрс нэмэгдэж байна. Үүний дагуу БГД-ийн Замын цагдаагийн хэлтсээс TV5 Mongolia телевизтэй хамтран өнгөрөгч баасан гарагт шөнийн эргүүл, хяналт шалгалт хийсэн юм.

 

Энэ үеэр дийлэнх илэрч байсан зөрчлүүд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл дохио зөрчих, мөн  иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  машин зам дундуур алхах зэрэг зөрчлүүд илэрч байсан юм. 

Нийслэлийн хэмжээнд хүн гэмтсэн дуудлага тайван үед хоногт 8-10, ачаалалтай үед 25-30 гаруй дуудлага мэдээлэл ирдэг байна. Шалтгаан нөхцөл нь гэрэл дохио зөрчдөг, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог байна. Үүнээс гадна явган зорчигчид замын дундуур алхах, замын хөдөлгөөнд саад учруулах байдал их байна.

Баасан гаригаас бямба гаригийн шөнийн 2 цаг 30 минут хүртэл ГССҮТ-д зам тээврийн ослын улмаас 40 орчим хүн ирж, эмчлүүлсэн бүртгэл байна. БГД-ийн Замын цагдаагийн хэлтэс хоногт 60-70 дуудлага ирдэг бол Баасан гарагт ослын дуудлага 76 иржээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 12 зөрчил илрүүлж, таслан зогсоосон байна. 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ