/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНААС АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ ҮРЭГДСЭН АЛБА ХААГЧДЫН АР ГЭР, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНААС АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ ҮРЭГДСЭН АЛБА ХААГЧДЫН АР ГЭР, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Замын цагдаагийн албанаас алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр “Бид мартахгүй өдөрлөг” зохион байгуулдаг билээ.

Энэ жил 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 минутанд Замын цагдаагийн албаны төв байранд уг хүндэтгэлийн өдрийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд холбоо тогтоох боломжгүй байгаа дараах алба хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд бидэнтэй холбогдоно уу.

  1. 1983 онд ХУД-ийн 120 мянгатын уулзварт албан үүргээ гүйцэтгэж яваад олон хүүхдийн амь аварч, осолд өртөж амь насаараа хохирсон Б.Доржигжид,
  2. 1970 онд ХУД-ийн 120 мянгатын уулзварт албан үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж амь насаараа хохирсон Б.Дарьсүрэн,
  3. 1961 онд Албан үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж амь насаараа хохирсон Б.Надмид,
  4. 1982 онд ХУД-т Үйлдвэр кобинатын замд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаараа хохирсон Г.Чимэддорж,
  5. 1982 онд ХУД-ийн 120 мянгатын уулзварт албан үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж амь насаараа хохирсон Ж.Лхагвасүрэн,
  6. 1970 онд БГД-ийн нутаг Баруун 4 замын уулзварт албан үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж амь насаараа хохирсон Ц.Жамсран,
  7. 1982 онд БЗД-ийн нутаг Зшүүн 4 замд автомашинтай үүрэг гүйцэтгэж байгаад амь насаараа хохирсон М.Чулуунбат,
  8. 1997 онд СБД-ийн нутаг Сэлбийн гол орчим зугтаасан жолоочийг журамлах гэж байгаад осолд өртөж амь насаараа хохирсон Ц.Энхбат,
  9. 2001 онд ХУД-ийн нутаг байнгын постонд үүрэг гүйцэтгэж байгаад бусдын гарт амиа алдсан Д.Ганбат нарын гэр бүл, төрөл төрөгсдийг тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Соронзонболдын 93022727 болон тус албаны 310 тоотод ирж уулзахыг хүсэж байна.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ