/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / “МИНИЙ ААВ ЗАМЫН ЦАГДАА” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД 10 НАСТАЙ С.БӨРТЭ ОХИН ТҮРҮҮЛЛЭЭ

“МИНИЙ ААВ ЗАМЫН ЦАГДАА” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД 10 НАСТАЙ С.БӨРТЭ ОХИН ТҮРҮҮЛЛЭЭ

Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа гэр бүлийн 5-10 насны хүүхдүүдийн дунд “Миний аав замын цагдаа” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

Тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдэд хүүхэд багачууд эцэг, эхийнхээ ажил,мэргэжлийн онцлог, тэдний өдөр тутмын амьдралыг тусган харуулснаас гадна тэдний ажил, мэргэжлээр бахархдаг нь харагдаж байлаа.  

Тус уралдаанд нийт 98 алба хаагчдын хүүхэд багачууд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлснээс тэмцээний нэгдүгээр байранд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн ахлагч О.Батцэцэгийн охин, 10 настай С.Бөртэ, хоёрдугаар байранд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Энхтүвшингийн охин, 7 настай Э.Одгэрэл, гуравдугаар байранд Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Тэгшжаргалын охин, 8 настай Т.Халиун нар тус тус байр эзэлсэн тул  зургийн хэрэгсэл, дэвтэр ном бэлэглэж  урамшуулсан ба оролцсон нийт хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулав.

 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ