/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Замын цагдаагийн албанаас албаны офицер бүрэлдэхүүний дунд “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослыг шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт, ахлагч бүрэлдэхүүний дунд “Замын хөдөлгөөнд хяналт тавих, хөдөлгөөнийг оновчтой зохицуулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээнийг зохион явууллаа.

Илтгэлийн тэмцээнд харъяа газар, хэлтэс, нэгжийн 14 алба хаагч илтгэл бичиж ирүүлснээс 13 алба хаагчийн илтгэлийг албаны зөвлөлийн гишүүд, харьяа хэлтсийн дарга, чиглэлийн ахлах зохицуулагч, ахлах зохицуулагч нарыг байлцуулан хэлэлцүүлж, шалгаруулсан юм.

Тэмцээнийг нээж дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж үг хэлэхдээ “Тус илтгэлийн тэмцээн нь алба хаагчдын илтгэх, харилцах ур чадварыг дээшлүүлэх, өөрийгөө илэрхийлэх, ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, гарах арга замыг тодорхойлох, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа билээ. Тэмцээнд оролцогчдоос судалгаанд үндэслэсэн, шинэлэг, бүтээлч санал санаалчлагыг дэвшүүлсэн нь сайшаалтай байна. Оролцогчдоос гаргасан шинэлэг санал, санаачлагыг судалж, нэвтрүүлэхэд анхаарна. Цаашид уг тэмцээнийг жил бүр зохион байгуулах болно” хэмээлээ.

Тэмцээнийг мэргэжлийн судлаач эрдэмтэн, багш, алба хаагчдаар шүүлгэж илтгэх ур чадвар, дэвшүүлсэн үр дүнтэй санал, ажлын шинэлэг арга барил, сайн туршлага нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзэж нийлбэр дүнгээр дараах алба хаагчдыг шалгаруулсан байна. Үүнд:

Офицер бүрэлдэхүүний дунд зохион явуулсан илтгэлийн төрөлд Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Төрбат “Тэргүүн байр”, Орон нутгийн хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Далайцэрэн “Дэд байр”, ахлагч бүрэлдэхүүний дунд зохион явуулсан илтгэлийн төрөлд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ж.Жавхлан “Тэргүүн байр”, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Даваажаргал “Дэд байр” эзэлсэн тул өргөмжлөл,илтгэл хэлэлцүүлсэн нийт алба хаагчдад “Батламж” хадгалууллаа.

 

 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ