/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ НАХТ-ИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ НАХТ-ИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаагийн албанд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанаас энэ оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалаар Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны төлөөллийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн зүгээс хүлээн авч, харилцан мэдээлэл, санал солилцож ажилласан ба Хөх хотын Замын цагдаагийн газар, ӨМӨЗО-ны Ордос хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар болон хурдны замын цагдаагийн нэгжийн үйл ажиллагаа, гудамж замын хөдөлгөөнд хяналт тавих, мэдээлэл нэгтгэн боловсруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй аргачлал зэрэг талаар танилцлаа.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны НАХТ-ийн Замын цагдаагийн албаны удирдлагын зүгээс манай улсын Цагдаагийн байгууллагын төлөөллийг найрсгаар хүлээн авч, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нээлттэй өгч, харилцан туршлага солилцох, цаашид хариу айлчлал хийж, бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн.

 

 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ