/ / ОНЦЛОХ МЭДЭЭ: НИЙСЛЭЛ ХОТОД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХӨДӨЛГӨӨНТ БҮЛГҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

ОНЦЛОХ МЭДЭЭ: НИЙСЛЭЛ ХОТОД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХӨДӨЛГӨӨНТ БҮЛГҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хөдөлгөөний зохицуулалт-Хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.
 
Уг арга хэмжээ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт явганаар эсвэл тээврийн хэрэгсэлтэйгээр болон хяналтын техник, төхөөрөмж ашиглан замын хөдөлгөөнд тавих хяналтыг эрчимжүүлэх зорилготой явагдаж байгаа бөгөөд өнөөдөр /2018.05.08-ны өдөр/ СБД-ийн нутаг 32-ын тойргоос 7-н буудал, Хайлаастын буудлаас 7-н буудал чиглэлийн автозамд хяналт шалгалтыг эрчимжүүлж, хөдөлгөөний дэг журмыг тогтоон ажиллаж байна.
 
 
Хяналт шалгалтын үеэр зохиомол түгжрэл саатлыг үүсгэж байгаа гол шалтгаанууд болох гэрэл дохио зөрчих, уулзвар нэвтрэх журам зөрчих, эгнээ байр буруу эзлэх түүнчлэн зогсох зогсоолын журам зөрчиж тээврийн хэрэгслээ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан мөн ногоон байгууламж, явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан зэрэг зөрчлүүдийг газар дээр нь арилгуулах, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах, мөн жолооч нарт хуулийн зүйл заалт, хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлаж, хууль сануулан ажиллав.
 
Иргэдэд жолооч нарын дүрэм зөрчих, том оврын ачааны болон автобусны утаа ихээр ялгарах, жолооч нар автомашинаа явган хүний зам дээр мөн автозамын зорчих хэсэг дээр байрлуулдаг, явган хүний замаар зорчдог зэрэг нь ихээхэн бухимдал үүсгэдэг асуудлын нэг болсон байх бөгөөд тэд энэхүү үйл ажиллагааг ихээхэн дэмжиж хамтран ажиллаж байна.
 
Мөн цаашид дүүргүүдийн захын гэр хороолол, хяналт сул цэгүүдэд эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлэх, гудамж замын хөдөлгөөнийг биечилсэн болон телекамерын хяналтыг уялдуулан хосолсон хэлбэрээр нэгтгэн зохион байгуулах, техник хяналт, замын зохион байгуулалтын чиглэлээр холбогдох үзлэг шалгалтыг хийж, зохион байгуулах ажлын зураглал, судалгаа, санал зэргийг боловсруулан холбогдох байгууллагуудад танилцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
 
 
 
 
Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ