/ Мэдээ мэдээлэл / Хоногийн нөхцөл байдал / ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ГЭМТСЭН ХҮН, ХҮҮХЭД ӨРТСӨН ОСОЛ 33 ХУВИАР ТУС ТУС БУУРСАН БАЙНА

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ГЭМТСЭН ХҮН, ХҮҮХЭД ӨРТСӨН ОСОЛ 33 ХУВИАР ТУС ТУС БУУРСАН БАЙНА

Энэ 7 хоногийн замын хөдөлгөөний болоод осол, хэргийн нөхцөл байдлыг танилцуулъя.

2018.04.02-06-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1149 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 868 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 30 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 6 нь бага насны хүүхэд тэр дундаа явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өрстөн байна. Осолд өртсөн хүүхдийн 5 нь ганцаараа явж байсан бол 1 нь эцэг, эхийн хамт явж байсан.

Орон нутагт тэр дундаа Төв аймгийн Аргалант сумын нутагт Цагаан хөтөл гэх газар асфальтан замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь Mitsubishi Canter маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 54 настай эрэгтэй Д-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсныг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Мөн эдгээр өдрүүдэд осол, хэргийн газрыг орхиж явсан 8 тохиолдлоос 4-г нь алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 135 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 18 осол, мөргөлдөх хэлбэрээр 35 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 16 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 33 хувиар өссөн бол гэмтсэн хүний тоо 33 хувиар, хүүхэд өртсөн осол 30 хувиар тус тус буурсан байна.  

Статистик мэдээ
  • 2019 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ