/ / “ТӨВ ОРОН НУТГИЙН АЛБА ХААГЧДЫГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

“ТӨВ ОРОН НУТГИЙН АЛБА ХААГЧДЫГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн зохицуулах ажлын уялдаа, нэгдмэл байдлыг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, түвшинг дээшлүүлэх, туршлага эзэмшүүлэх зорилгоор “Төв орон нутгийн алба хаагчдыг сэлгэн ажиллуулах хөтөлбөр”-ийг 2 дахь жилдээ зохион байгуулан ажилалж байна.

Хөтөлбөрийн хүрээнд алба хаагчид зам тээврийн ослын газрын үзлэг, хэмжилт хийх, схем зураг үйлдэх, дүгнэлт гаргах аргачлал, харилцах ур чадвар харилцааны сэтгэл зүй, биет зохицуулалт, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хурдыг тодорхойлох арга зам зэрэг нийт 14 сэдвээр мэргэшүүлэх онолын болон практик сургалтанд хамрагдаж байгаа юм.

 

 “Сэлгэн ажиллуулах хөтөлбөр”-ийн 2018 оны нэгдүгээр ээлж 3 дугаар сарын 06-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд 4 ээлжээр явагдаж байгаа бөгөөд цаашид цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Төв орон нутгийн Замын цагдаагийн нэгжээс түр хуагцаагаар солилцон ажиллаж байгаа алба хаагчдаас уг үйл ажиллагааг үр дүнтэй ажил болж байгааг онцлон хэлээд, практик сургалтын үйл ажиллагаанд идэвхи санаачлага гарган оролцсон алба хаагчдад дохиур мод, дурсгалын зүйлс гардуулав.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ