Баянхошууны замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан замыг хаана.

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд 5 дугаар сарын 09-ний 22:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Зурагтын шинэ эцсийн уулзвараас хойш 2 км замын хөдөлгөөнийг хязгаарлаж хаана. Энэ хугацаанд Баянхошууны Хөтөлийн уулзвараас хотын төв рүү зорчих урсгалыг нэг чигийн  хөдөлгөөнтэй болгож, хотын төвөөс Баянхошуу чиглэлийн хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас түр замаар Хөтөлийн чиглэлд зохицуулж явуулна. Зам хааснаар гурван цэгт зам доогуурх борооны ус зайлуулах төмөр бетон дөрвөлжин хос хоолой угсрах, замын өргөтгөлийн газар шорооны ажил, газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэнэ. 

 

Зургийг томоор харах

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (842)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.