/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өргөсөн тангарагтаа чин сэтгэл гарган үнэнчээр зүтгэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх эрхэм зорилгоо нэр төртэй биелүүлж байгаа алба хаагчдад цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.03.17/ боллоо.

Цол олгох ёслолын ажиллагаанд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагч нар оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны “Ахмад” цолоор 39 алба хаагч, “Хошууч” цолоор 2, “Дэд хурандаа” цолоор 1 алба хаагч нийт 42 алба хаагч шагнагдан, цол мөрдсөө гардан авсан юм.

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, цол гардан авсан алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

 

 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ