/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙХ ҮЕДЭЭ ГАР УТАС ХЭРЭГЛЭХ, ГЭРЭЛ ДОХИО ЗӨРЧИХ ЗӨРЧИЛ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙХ ҮЕДЭЭ ГАР УТАС ХЭРЭГЛЭХ, ГЭРЭЛ ДОХИО ЗӨРЧИХ ЗӨРЧИЛ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 435 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд ослын улмаас нийслэлд 11 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Амралтын өдрүүдэд орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй болно.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 11, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа бөгөөд өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад харьцангуй тайван, осол хэргийн дуудлага мэдээлэл бага бүртгэгдсэн байна.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 3700 гаруй зөрчил илрүүлсэн бөгөөд үүнээс 93 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллалаа.

Хөдөлгөөнд оролцогчид тэр дундаа жолооч нарын гаргаж байгаа зөрчлийн дийлэнх хувь нь хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэх, гэрэл дохио зөрчих зөрчил эзэлж байна. 60 км/цагийн хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолооч 1 секунд анхаарал алдахад 32 метр замыг харалгүй туулдаг бөгөөд жолооны ард мессеж бичихэд жолооч 2-3 секундын анхаарал алдаж 48 метр замыг харалгүй туулдаг байна.

Иймд жолооч та өөрийнхөө болоод бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ