/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ НАРТ ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬЖ, БАЯРЛУУЛЛАА

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ НАРТ ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬЖ, БАЯРЛУУЛЛАА

Энэ 7 хоногт буюу 2018.03.05-03.09-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1235 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 897 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний 6 нь 0-10 хүртэлх насны хүүхэд, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын гудамж замд хийсэн хяналт шалгалтаар эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 5 хэргийг илрүүлэн ажиллаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм зөрчсөн 11000 гаруй зөрчил илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 291 зөрчлийг илрүүлсэн бөгөөд энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 58 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Зөвхөн баярын өдрүүдэд буюу 2018.03.07,08-ны өдрүүдэд л гэхэд 176 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлсэн байна.

 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол, мөргөлдөх хэлбэрээр 30, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 26 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 29 хувиар, гэмтсэн хүний тоо 35 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 50 хувиар тус тус өсчээ.

Мөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан жагсаал, цуглаан Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах үед тус албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Баярын өдрүүдийг тохиолдуулан Замын цагдаагийн албаны харъяа газар, хэлтэс, нэгжээс замын хөдөлгөөнд оролцож буй эмэгтэй жолооч нартаа гэнэтийн бэлэг барьж баярлуулсан байна. Тухайлбал Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс нийт 10 эмэгтэй жолооч, явган зорчигч, Төв аймаг дахь Замын цагдаагийн хэлтсээс 15 эмэгтэй жолооч нарт гарын бэлэг гардуулсан байна.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ