/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / Ослын улмаас гэмтсэн хүний тоо 35 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр гарсан осол 18 хувиар тус тус буурчээ

Ослын улмаас гэмтсэн хүний тоо 35 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр гарсан осол 18 хувиар тус тус буурчээ

2018.02.05-09-ний өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл хотын 90 гаруй уулзвар, гудамж, замыг өдөр бүр 300 гаруй алба хаагч хяналтанд авч ажиллалаа.

Эдгээр өдрүүдэд алба хаагчдаас “Илрүүлэлт-Оргодол” арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан нийт 16 тээврийн хэрэгслийг илрүүлэн харъяа албадад шилжүүлсэн байна. Тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1315 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 994 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 38 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 7 нь бага насны хүүхэд байсан байна.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 11,000 гаруй зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 178 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 31, мөргөлдөх хэлбэрээр 36 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” зөрчил гаргасан нийт 16 хүнд шүүхээр 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулан ажиллалаа.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад  нийт дуудлага мэдээлэл 7,8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 5,5 хувиар, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол 28,5 хувиар тус тус өссөн боловч ослын улмаас гэмтсэн хүний тоо 35 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр гарсан осол 18 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ