/ / НИЙСЛЭЛИЙН 7 СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ ХИЧЭЭЛ ТАРАХ ҮЕД НЬ 13 ЧИГЛЭЛИЙН АВТОБУСААР ХҮРГЭЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

НИЙСЛЭЛИЙН 7 СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ ХИЧЭЭЛ ТАРАХ ҮЕД НЬ 13 ЧИГЛЭЛИЙН АВТОБУСААР ХҮРГЭЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран олон дүүрэг дажин алслагдсан зайнаас сургуульдаа явдаг Сонгинохайрхан Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх ерөнхий боловсролын нийт 7 сургуулийн 484 гаруй сурагчдыг хичээл тарах үед нь гэрт нь хамгийн ойр цэгт нийтийн тээврийн 13 чиглэлийн автобусаар хүргэж үйлчлэх ажлыг энэ сарын 05-15-ны өдрийг хүртэл хугацаанд зохион явуулж байна.

Тухайлбал: Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 12, 9, 65, 107 дугаар сургуулиуд, Баянзүрх дүүргийн 44, “Амгалан цогцолбор” сургуулиудаас нийтийн тээврийн 13 чиглэлийн автобус сурагчдыг үнэ төлбөргүй хүргэж үйлчлэх юм.

Дээрх чиглэлүүдийн хүүхэд тээвэрлэх автобус нь тухайн өдрийн 19:30-20:00 цагийн хооронд автобусны зогсоол болон ойролцоо зайнд 10-15 минутын хугацаатайгаар зогсож, сурагчдыг хүлээх нөхцлийг бүрдүүлэх юм.  Иймд уг хүүхдийн автобусыг сонгон үйлчлүүлснээр эцэг эх, асран хамгаалагч та өөрийн цаг зав, шатах тослох материалаа хэмнэхээс гадна хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. 

 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ