/ / ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ЭЛЧ, БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДРУУЛЛАА

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ЭЛЧ, БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДРУУЛЛАА

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөгөөн"-өөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимтэй сайжруулах, улсын хэмжээнд 2018-2020 онд Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, түүний улмаас учрах хохирлын хэмжээг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах зорилтыг дэвшүүлэн 2018 оныг "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ" болгон зарлах нь зүйтэй гэж үзэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч, байгууллагуудыг тодрууллаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элчээр МУ-ын СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг, байгууллагуудаар “Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци” ТББ, Monnis ХХК, MSM групп ХХК, Porcshe Улаанбаатар төв, Мөнххада ХХК, Wagner Asia ХХК, Номин холдинг, зэрэг 10 байгууллагыг тодрууллаа.

Энэ үеэр тусгай элч хийлч Ч.Дэлгэрцэцэг хэлэхдээ "Энэхүү зөвлөгөөн нь иргэдээ болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд онцгой анхаарсан зөвлөгөөн болж байна. Миний хувьд тусгай элчээр томилогдсонд маш их хүндэтгэлтэй хандаж байна. Хүн эрүүл, урт удаан наслая гэвэл нэн тэргүүнд аюулгүй байдлыг өөртөө хэвшүүлэх ёстой, тэр бүхний эерэг дуу хоолой болж хамтран ажиллахад бүрэн дүүрэн бэлэн байна. Хүнээ гэсэн сэтгэл, хүндээ төвлөрсөн арга хэмжээ болгонд зүрх сэтгэлээ дайчлан оролцох болно" хэмээлээ.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ