Москва хорооллын урд замыг хааж зам сэтэлгээний ажил явагдана.

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Энхтайваны өргөн чөлөөнд Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг 2014 оны 5-р сарын 03-ны 23:00 цагаас 5-р сарын 05-ны 06:00 цаг хүртэл замын сэтэлгээний ажил хийгдэх тул зорчих хэсгийг бүрэн хаана. Энэ хугацаанд Хархорин захын баруун талын буцаж эргэдэг гарцны хойд талын зорчих хэсгийг хааж, урд замыг сөрөг хөдөлгөөнтэй болгох бөгөөд Сүлжмэл ХХК-ийн урд талын буцаж эргэдэг гарцаар эргэж хойд урсгалдаа орж зорчино.

Замын хөдөлгөөнийг хааснаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд “БҮК 2”-оос ДЦС-4 ТӨХК “ТК 844” хүртэлх 2ф400, 2ф800 мм-ийн 2000 метр шугамын өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх 2013/006/С-Д5-5 2013-112 тоот гэрээт ажлыг "БСД-ОД" ХХК болон "ТАКААНАР" ХХК түншлэл гүйцэтгэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Зургийг томоор нь татах

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (644)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.