/ / АЛБА ХААГЧДАД "ХҮЧИЛТӨРӨГЧИЙН КОКТЕЙЛЬ" ҮНЭГҮЙ ӨГЧ БАЙНА

АЛБА ХААГЧДАД "ХҮЧИЛТӨРӨГЧИЙН КОКТЕЙЛЬ" ҮНЭГҮЙ ӨГЧ БАЙНА

Хүчилтөрөгчийн коктейлийг хэрэглэх нь хөөс хэлбэртэй хүчилтөрөгч хоол боловсруулах замаар идэвхитэй элемент хэлбэрээр цус тунгалагт нэвчиж, бие организмыг цэвэрлэж, халдваргүйжүүлэн үйлчилж эсийн метаболизмыг хүчирхэгжүүлдэг ач тустай.
 
Замын цагдаагийн алба нь 2012 оноос эхлэн алба хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж уг хүчилтөрөгчийн коктейлийг өгч эхэлсэн бөгөөд одоогоор нийслэл хотын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдадаа өдөр бүр олгож байна.
 
Хүчилтөрөгчийн коктейль нь цэвэр хүчилтөрөгчийг дурын жимсний сироп юмуу жүүсээр баяжуулан гаргаж авсан хэдэн мянган ширхэг өчүүхэн жижиг бөмбөлгөөс бүрдэх хөнгөн амттай хөөс юм.
 
Хүчилтөрөгчийн коктейлийн нэг удаагийн уулт нь 2 цаг ой модод алхсантай тэнцэх хэмжээний хүчилтөрөгчийг өгдөг.

 
Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ