Бээжингийн гудамж бүрэн шинэчлэгдэнэ.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг явуулж байгаа юм.  Тус ажлын хүрээнд 2 урсгалтай 3 эгнээ авто зам барьж, Сэлбэ гол дээрх хуучин гүүрийг буулгаж шинээр 74 уртааш метр гүүр барина. Энэхүү зам барилгын ажилтай холбогдуулан  өнөөдөр буюу 2014 оны 4 дүгээр сарын 29-ны 22:00 цагаас эхлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас  11-р хорооллын уулзвар хооронд  болон  Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн хаахаар боллоо.
Энэ хугацаанд зүүнээс ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох учир жолооч та бүхэн Их тойруугийн гудамж буюу 100 айлын зам, Энхтайвны өргөн чөлөө, 11-р хороолол дундахь замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой. Сэлбийн гүүрийг  хааж, шинээр түр гүүр байрлуулсан учраас баруунаас зүүн тийш явах тээврийн хэрэгслүүд шинээр байрлуулсан төмөр гүүрээр нэвтрэн замын хөдөлгөөнд оролцоно. Харин  зүүнээс баруун тийш зорчиж байгаа  тээврийн хэрэгслүүд Токиогийн гудамж/Чингис зочид будлын урд талаар/-аас Энхтайвны өргөн чөлөө орох замыг сонгон зорчих боломжтой юм байна.
Тус замын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн газраас тухайн хэсгээр зорчдог хэдэн хэдэн чиглэлд өөрчлөлт хийсэн байна. Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээний М:7, М:9 чиглэлүүд 2014 оны 4 дүгээр сарын 29-ны орой 22:00 цагаас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ШУТИС-ийн  уулзвараас баруун гар тийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явах бол  М:7 чиглэл буцахдаа Их сургуулийн гудамжаар явна.   М:6, М:7, М:9, М:10, М:15, М:35, М:44 маршрутын том оврын автобуснууд нь ШУТИС-ийн  уулзвараас баруун гар тиийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явж үндсэн маршрутдаа орно.  

Мөн 2014 оны 05 дугаар сарын 02-ны орой 22:00 цагаас 05 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний М:5, М:7, М:8, М:9, М:11, М:16, М:18, М:26, М:33, М:51, М:56б,  чиглэлүүдийг  МУБИС-иас  хойш Бага тойруугын замаар яваад Ерөнхий сайд А.Амарын гудамж буюу СТӨ-ний арын замаар явахаар, М:14, М:21, М:55, ХО:Шаргаморьт, ХО:Налайх, ХО:Городок, ХО:Ургахнаран хороолол, ХО:Хужирбулан чиглэлүүдийг Их сургуулийн гудамж буюу Чингисийн талбайн баруун талын замаар явахаар түр хугацааны төлөвлөлтийг хийжээ. 
Тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг 2014 оны 11 сарын 1-нээс нээхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

/Эхийг: www.ulaanbaatar.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (537)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.