Хөдөө, орон нутагт хийсэн шалгалтаас

Хэнтий аймгийн Жаргалтхаан сум нь 2000 гаруй хүн амтай, олон арван түүх дурсгалт газар, рашаан ус, ан амьтанаараа гайхагдсан сайхан нутаг юмаа. Тус сумын нутгаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нийслэл Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай замтай. Тус суманд хамгийн их үйлдэгддэг мал хулгайлах гэмт хэргийн гаралт 45,2 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5,5 хувь буурсан гэсэн таатай мэдээлэлтэй биднийг угтсан юмаа. 

Тасгийн хэмжээнд ажилладаг тус сумын алба хаагчид тохь тухтай ажлын кобоонтой, амьдрах гэр байр нь дулаахан ажиллах хүчээр дүүрэн. 2004 онд байгуулагдсан тус тасаг хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч, жолооч цагдаа, үйлчлэгч, замын цагдаагийн байцаагч, хэв журмын байцаагч, гээд 11 алба хаагчтай ажил үүргээ гүйцэтгэж байна. Кобооныхоо хойд талд журмын хашаатай болго зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг саатуулж, өөрсдийн ажиллах амьдрах нөцхлийг сайжруулах, ард иргэддээ түргэн шуурхай үйлчилэх талаар алба хаагч бүр чамгүй их зүйлийг хийжээ. Суманд ажиллана гэдэг ямар ч ажил алба гүйцэтгэсэн их л сэтгэл зүтгэл шаарддаг болохыг тэдний хийсэн бүтээсэн бүхнээс харж байлаа. Нийтийн хэв журмыг сахиулах эрхэм чухал ажил суманд ажиллаж байгаа алба хаагчдаас бүх төрлийн мэдлэг мэргэжил чадвар шаардаж байдаг амаргүй ажил юм даа. 

/Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (787)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.