Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэслээ

2014 оны эхний 3 сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд 5185 жолооч согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг 2013 оны эхний 3 сартай /5105/ харьцуулахад 1,6 хувиар өссөн байна. 2013 оны эхний улиралд 5919 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1035 хүнийг шүүхийн шийтгэврээр баривчлуулсан.

Зөвхөн 2014 оны 4 дүгээр сард ослын 6360 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн осол 280 гарч, 5 хүн нас барж, 325 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 278 гарсан. Зам тээврийн осолд 64 хүүхэд өртсөн. Үүний 18 нь сургуулийн өмнөх насны, 46 нь сургуулийн насны хүүхэд байна.   

Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 55, согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осолд өртсөн явган зорчигч 35 байна.  

Энэ сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1608 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлсэн. 

Иймд хүн бүр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд  оролцох нь жолооч төдийгүй иргэн бүрийн чухал шаардлага болоод байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (590)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.